logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп болон АНУ-ын технологийн салбарын удирдлагууд Ши Жинпиньд зориулан хүндэтгэлийн зоог барив
    Hadriana Lowenkron, Kate Sullivan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 25 16:00
    250

    Зургийг: Yuri Gripas/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний айлчлалд зориулсан Цагаан ордны хүндэтгэлийн оройн зоогийн үеэр Дональд Трамп хэлсэн үгэндээ "Харилцан нэг нэгнээ дэмжих нь АНУ болон БНХАУ-ын зорилго болох боломжтой" гэдгийг онцолсон байна. Харин Ши Жиньпин "Бид БНХАУ, АНУ-ын хооронд стратегийн тогтвортой байдлыг хангах, үр дүнтэй харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон" гэж мэдэгджээ.

    Хүндэтгэлийн оройн зоогт “Meta Platforms”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг, “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск, “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан, “OpenAI”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн тэргүүтэй АНУ-ын технологийн салбарын удирдлагууд  байлцсан ч БНХАУ-ын талаас бизнесийн нэг ч төлөөлөл оролцоогүй нь анхаарал татаж байна.

    Зочдын жагсаалтад багтсан 130 гаруй эрхмийн 19 нь л БНХАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгч байжээ. Тэдний дунд бизнесийн салбарын нэг ч төлөөлөл байгаагүй аж.

    Дональд Трампын хувьд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний АНУ-д хийж буй Төрийн айлчлалаар томоохон хэмжээний бизнесийн хэлэлцээрүүд хийгдэнэ гэж найдаж буйгаа мэдэгдэж байсан удаатай.

    Хүндэтгэлийн зоогоос өмнө Дональд Трамп, Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалт хийж, эн тэргүүнд хиймэл оюуны салбар дахь ширүүн өрсөлдөөнийг хөндсөн юм. Дональд Трамп тэрхүү өрсөлдөөнд АНУ-ын давуу талыг хадгалахын тулд хиймэл оюуныг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь дээрээ бат зогссон бол Ши Жиньпиний хувьд зарим нэг зааг хязгаарлалт тогтооход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

    Үүнээс гадна БНХАУ-ын Төрийн тэргүүн АНУ-ыг Тайванийн тусгаар тогтнолыг "эсэргүүцэх"-ийг уриалсан талаар “Xinhua” агентлаг мэдээллээ. Энэ нь Вашингтоныг тус арлын талаар олон жил баримталж ирсэн байр сууриа өөрчлөхийг ил тод шахсан анхны тохиолдол болж байна.

    Cэтгэгдэл бичих