logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп, Ши Жиньпин нар хиймэл оюуны салбар дахь хүчтэй өрсөлдөөний талаар хэлэлцлээ
    Nectar Gan, Jessie Jiang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 25 09:20
    279

    Зургийг: Saul Loeb/AFP/Getty Images/Bloomberg

    Ши Жиньпин АНУ-ыг Тайванийн тусгаар тогтнолыг "эсэргүүцэх"-ийг уриалав

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон Тэргүүн хатагтай Пэн Лиюанийг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Үүнээс өмнө талууд албан ёсны уулзалт хийж, хоёр улсад тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэхэд асар том ахиц гарсныг Дональд Трамп онцолжээ.

    Дональд Трамп, Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалтаараа эн тэргүүнд хиймэл оюуны салбар дахь ширүүн өрсөлдөөнийг хөндсөн байна. Дональд Трамп тэрхүү өрсөлдөөнд АНУ-ын давуу талыг хадгалахын тулд хиймэл оюуныг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь дээрээ бат зогсохоо тодотгожээ.

    Харин Ши Жиньпиний хувьд эсрэгээрээ зарим нэг зааг хязгаарлалт тогтооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр хоёр улсад хиймэл оюуныг сайн сайхны төлөө хөгжүүлж, өсөлтийг нь хүний хяналт дор байлгах чадвар, үүрэг хариуцлага байгааг онцоллоо. Мөн Ши Жиньпин АНУ-ын хагас дамжуулагч болон бусад эд ангид тавьсан экспортын хязгаарлалт нь БНХАУ-ын компаниудын өсөлтийг боомилж байгааг шүүмжилжээ.

    Мөн БНХАУ-ын Төрийн тэргүүн АНУ-ыг Тайванийн тусгаар тогтнолыг "эсэргүүцэх"-ийг уриалсан талаар “Xinhua” агентлаг мэдээлсэн байна. Энэ нь Вашингтоныг тус арлын талаар олон жил баримталж ирсэн байр сууриа өөрчлөхийг ил тод шахсан анхны тохиолдол болж байна.

    1400x933.webp

    Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт дууссанаар Цагаан ордонд хүндэтгэлийн оройг  зоог барьсан бөгөөд энэ үеэр Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Бид БНХАУ, АНУ-ын хооронд стратегийн тогтвортой байдлыг хангах, үр дүнтэй харилцааг хөгжүүлэхээр тохиролцлоо" гэж мэдэгджээ.

    Дээрх арга хэмжээнд “Meta Platforms”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг, “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск, “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан тэргүүтэй АНУ-ын технологийн салбарын удирдлагууд оролцсон байна.

    Cэтгэгдэл бичих