logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрчим хүч
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Оюутолгойн уурхайг сэргээгдэх эрчим хүчээр хангах төсөл хэрэгжүүлэгчийг аукционоор сонгон шалгаруулав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 24 16:45
    338

    Зургийг: С.Батсайхан

    Говийн бүсийн эрчим хүчний сүлжээнд 99.5 хувийн найдвартай, тогтвортой эрчим хүч нийлүүлэх, “Оюутолгой” төслийг нар, салхины эрчим хүчээр хангах бүтээн байгуулалтыг хийх аж ахуйн нэгжийг аукционоор сонгон шалгарууллаа.

    Тус аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс хоёр компани шаардлага хангаж, дэнчингээ байршуулсан байна. Үүнээс “Нэт Зеро Тек” ХХК, “М Си Эс Интернэйшнл” ХХК, “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” ХХК-удын түншлэл шалгарчээ.

    Аукционы үнийн дээд хязгаарыг 9.7 ам.цент/квт.цагаар тогтоосон бөгөөд тус түншлэл нь  7.90 центийн саналаар ялалт байгуулсан байна.

    Оюутолгойн уурхай БНХАУ-аас жилд нэг тэрбум гаруй киловатт цаг эрчим хүч худалдан авдаг бөгөөд үүнд жилд 120-140 сая ам.доллар төлдөг. Эрчим хүч худалдан авах үнэ 2022 оноос хойш 18.8 хувиар өсөөд байгааг Эрчим хүчний яам мэдээлжээ.

    Үүнээс гадна Монгол Улс өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэд хэдэн байршилд нар, салхин цахилгаан станц, том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих