logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрчим хүч
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Б.Найдалаа: ДЦС-VI-ийг Төр, хувийн хэвшил хамтран барина
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 21 15:15
    245

    Зургийг: С.Батсайхан

    Б.Найдалаа: 2027 оны төсвийн төсөлд ДЦС-VI-ийн санхүүжилтийг тусгасан

    Ирэх өвөл цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 1956 мегаватт хүрэх тооцоололтой байна. Одоогоор суурилагдсан хүчин чадал 1836 мегаватт байгааг салбарын яам мэдээллээ.

    Дулааны цахилгаан станцууд 1410 мегаваттыг нийлүүлэх бол салхи болон усан цахилгаан станцаас 35 мегаватт, батарей хураагуураас 150 мегаваттын эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөж байна. Үлдсэн 350 орчим мегаваттыг импортоор авах шаардлагатайг Эрчим хүчний сайд тодотголоо.

    Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 79 хувийн гүйцэтгэлтэй. Цахилгаан станцуудад 20 зуух засварлах шаардлагатайгаас есийг нь зассан. Үлдсэн зуухнуудын засвар 35-85 хувийн гүйцэтгэлтэй байгааг мөн онцлов.

    Ирэх өвөл дулааны эрчим хүч дутагдана. Одоогоор дулааны эрчим хүч чадлаасаа 50 хувиар давсан байгаа. Цаашид хотын тэлэлт, орон сууцжуулалт нэмэгдсэнээр дулааны эх үүсвэрийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс Дулааны V цахилгаан станцын төсөлтэй зэрэгцүүлэн дулааны VI цахилгаан станцыг Төр, хувийн хэвшил хамтран барих зарим санхүүжилтийг 2027 оны төсөвт тусгасан байна.

    Cэтгэгдэл бичих