
Зургийг: John Lamparski/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар БНАСАУ-тай хийх яриа хэлэлцээг сэргээх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Үүнээс өмнөхөн И Жэ Мён НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс хэлсэн үгэндээ “Вашингтон, Пёньяны харилцаа холбоог нэн даруй сэргээх”-ийг уриалсан юм. Тэрбээр эхний ээлжид БНАСАУ цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрөө өргөжүүлэхээ зогсоож, дунд хугацаанд зэвсгээ цөөрүүлэн, улмаар эцсийн шатанд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох шинэ санаачилга дэвшүүлсэн байна.
Үүнээс гадна Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд АНУ-ын албаныхан Нью-Йорк хотноо Ираны элч төлөөлөгчидтэй үр өгөөжтэй хэлэлцээ хийснийг мэдээллээ. Уулзалтад АНУ-ыг төлөөлж тусгай элч Стив Виткофф болон Жаред Кушнер нар оролцсон байна. Хэдий тийм боловч үүнээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хэлцэлд хүрээгүй тохиолдолд тус улсыг газрын хөрснөөс арчина гэж сүрдүүлж байсан юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дани болон Гринландтай аюулгүй байдлын хэлэлцээрт гарын үсэг зурж, тус бүс нутагт АНУ-ын цэргийн томоохон хоёр бааз байгуулахаа мэдэгдсэн нь бас нэгэн онцлох үйл явдал боллоо. Хэлэлцээр нь АНУ-д "Тухайн нутаг дэвсгэрийн аюулгүй байдал болон бусад шаардлагатай асуудлыг бүрэн хянаж, зохицуулах байнгын эрх мэдэл" олгож байгааг онцолжээ.