logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын коксжих нүүрсний нийлүүлэлтийн хомсдол 2027 онд ч үргэлжлэх төлөвтэй
    Katharine Gemmell
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 23 14:15
    171

    Зургийг: Na Bian/Bloomberg

    БНХАУ-ын коксжих нүүрсний импорт VIII сард өмнөх оны мөн үеэс 29 хувиар өсжээ

    (Bloomberg) -- Шаньси мужид болсон уурхайн ноцтой ослоос үүдэлтэй БНХАУ-ын коксжих нүүрсний нийлүүлэлтийн хомсдол 2027 онд ч үргэлжилж магадгүйг “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид мэдээллээ. Бээжингийн дотоодын олборлолтыг сэргээх арга хэмжээ коксжих нүүрсний үнийг бууруулж буй ч импортын эрэлт өндөр хэвээр байх төлөвтэй байна.

    Монгол, Австрали, ОХУ-аас нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдсэн нь БНХАУ-ын дотоодын олборлолт саарсныг тодорхой хэмжээнд нөхөх ч хомсдолыг бүрэн арилгахгүй гэдгийг шинжээчид онцолжээ.

    Наймдугаар сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өмнөх сараас дөрвөн хувиар буурч, 13.1 сая тонн болсон байна. Хэдий тийм боловч энэ нь өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн дүн төдийгүй 2025 оны 12 дугаар сард тогтоосон түүхэн дээд түвшнээс холгүй үзүүлэлт болж буй.

    COKING-COAL.png

    БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо нүүрсний нийлүүлэлтийг тогтворжуулахаар Шаньси мужийн ослын дараа үйл ажиллагааг нь зогсоосон уурхайнуудыг яаралтай нээх чиглэл өгсөн байна. Энэ хүрээнд эрсдэл багатай уурхайнуудын олборлолтыг дахин эхлүүлэхийг зөвшөөрч байгаа аж.

    “Зохицуулалт өөрчлөгдсөнөөр Шаньси мужийн коксжих нүүрсний нийлүүлэлт энэ оны IV  улиралд тогтвортой сэргэнэ. Гэхдээ нийлүүлэлт хэвийн үеийн түвшинд хүрэх хугацаа 2027 оны эхний хагас хүртэл хойшлох магадлалтай” гэдгийг “Bloomberg Intelligence” шинэ тайландаа дурджээ.

    Cэтгэгдэл бичих