
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын биет металлын зах зээлд агуулахуудын нөөц буурч, баярын өмнөх худалдан авалт идэвхэжсэн нь нийлүүлэлт хумигдаж байна гэсэн дохио боллоо. Үүний зэрэгцээ мягмар гарагт зэсийн үнэ Лондоны Металлын биржид тонн нь 14,748 ам.доллар хүрээд байна. Энэ нь түүхэн дээд ханшаас нэг хувиар доогуур түвшин юм.
Лондонд зэсийн ханш зургаа дахь өдрөө дараалан чангарсан нь сүүлийн дөрвөн сар дахь хамгийн удаан үргэлжилсэн өсөлт боллоо. Шанхайн металлын зах зээлийн мэдээлснээр БНХАУ-д импортын зэс агуулахад очихоосоо өмнө боловсруулах үйлдвэрүүд рүү шилжиж буй нь спот арилжааны нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа юм.
Ингэснээр Comex биржид мягмар гарагт зэсийн үнэ фунт нь 6.92 ам.доллар хүрч, бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчилжээ.