logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сан "Санхүүгийн системийг ногооруулах" хөтөлбөрийг эхлүүллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 17 10:30
    322

    Зургийг: montsame.mn

    2020 оноос хэрэгжсэн GEFF хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 135 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 330 гаруй төсөл санхүүжүүлжээ

    Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон Уур амьсгалын ногоон сангаас GEFF буюу ногоон эдийн засгийн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл болох “Санхүүгийн системийг ногооруулах” хөтөлбөрийг эхлүүллээ.

    Өнөөдрийн байдлаар GEFF хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эрчим хүч болон нөөцийн үр ашгийг дээшлүүлэх төслүүдэд 135 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа аж. Үүний үр дүнд 2020 оноос хойш 330 гаруй төслийг дэмжиж, жил бүр хоёр сая гигажоуль эрчим хүч хэмнэснээр нүүрстөрөгчийн ялгарлыг 150 мянган тонноор бууруулжээ.

    Шинэ хөтөлбөр нь төслүүдэд суурилсан уламжлалт ногоон зээлийн санхүүжилтээс илүү өргөн хүрээг хамарна. Тухайлбал: санхүүгийн байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг байгууллагын стратеги, засаглал болон эрсдэлийн удирдлагын салшгүй хэсэг болгоход дэмжлэг үзүүлэхийг онцоллоо.

    Нээлтийн арга хэмжээний үеэр Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас түнш санхүүгийн байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч нарт GEFF шагналыг гардуулсан юм. Тухайлбал: “Инвескор проперти” компанийн "Эделмонт" төсөл "Ногоон барилгыг түүчээлэгч" шагналыг хүлээн авлаа.

    Дээрх төслийн хувьд олон улсын “Edge Advanced” стандартын шаардлага хангаж, эрчим хүчний хэрэглээг 79 хувь, усны хэрэглээг 21 хувь хүртэл хэмнэх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна.

    ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев

    “Өнөөдөр нээлтээ хийж буй “Санхүүгийн системийг ногооруулах” хөтөлбөр нь ЕСБХБ-наас сүүлийн таван жилд Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн GEFF буюу Ногоон эдийн засгийн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл юм. Өмнөх хөтөлбөрөөр 140 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Харин энэ удаа санхүүжилтийн нийт дүн 250 сая ам.доллар болж өслөө. Шинэ хөтөлбөр нь Монгол Улсад ирэх таван жилийн хугацаанд хэрэгжинэ.

    Энэ хөтөлбөр юугаараа ялгарах вэ гэвэл өмнө нь бид хамтрагч санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд техникийн туслалцаа үзүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи нэвтрүүлэхэд зориулан санхүүжилт олгож байсан.

    Шинэ хөтөлбөрийн хувьд энэхүү санхүүжилтийн механизмыг ашиглахаас гадна бодлогын түвшний шинэ бүрэлдэхүүн хэсгийг нэмж оруулж байгаа. Ингэснээр дотоодын компаниудыг ногоон шилжилтэд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголбанктай хамтран ажиллана” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих