logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын суурь инфляц хүлээлтийг давснаар Төв банк нь бодлогын хүүг өсгөх магадлал нэмэгдэв
    Jeffrey Sparshott
    Craig Stirling
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 14 09:00
    222

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    "Их 7"-ийн бүлгийн томоохон Төв банкнууд энэ долоо хоногт мөнгөний бодлогын хурлаа хийнэ

    (Bloomberg) -- Наймдугаар сард АНУ-ын суурь инфляц таамагласнаас хурдацтай эрчимжсэн нь Холбооны Нөөцийн банк энэ долоо хоногт болох хурлаараа бодлогын хүүг өсгөх магадлалыг нэмэгдүүллээ.

    Өнгөрсөн сард хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон хэрэглээний үнийн суурь индекс өмнөх сараас 0.3 хувиар өссөн нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн дундаж таамаг болох 0.2 хувийн өсөлтийг давжээ. Харин жилийн дүнгээр суурь инфляц 2.4 хувьтай гарсан байна.

    US-CORE.png

    Үүнд утасгүй үүрэн холбооны үйлчилгээний үнийн өсөлтийн улмаас эрчим хүч болон орон сууцны түрээсийг хасаж тооцсон үйлчилгээний үнэ 0.5 хувиар өссөн нь гол жин даржээ.

    Статистик мэдээллээр Ираны дайн, тариф, дата төвийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр АНУ-ын инфляц Холбооны Нөөцийн банкны зорилтот түвшин рүү буурч байгаа гэсэн төлөв ажиглагдаагүй байна.

    Ингэснээр фьючерсийн зах зээлд хөрөнгө оруулагчид Төв банк дараагийн хурлаараа бодлогын хүүгээ өсгөх нь бараг тодорхой болсон гэж үзэж байгаа аж. Мөн энэ он дуусахаас өмнө дахин нэг удаа хүүг өсгөх өндөр магадлалтай гэж таамаглаж байна.

    CENTRAL-BANKS.png

    Энэ долоо хоногт “Их 7"-ийн бүлгийн орнуудын гол Төв банкнуудын хувьд шийдвэрлэх үе тохиож буй. Лхагва гарагт Холбооны Нөөцийн банкаар эхэлж, араас нь Их Британи болон Японы Төв банкнууд мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна.

    Дээрх гурван Төв банкны шийдвэр нь 2026 он дуустал болон цаашдын олон улсын мөнгөний бодлогын төлөв байдлыг тодорхойлох юм.

    Cэтгэгдэл бичих