
Зургийг: Peter Kovalev/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд түвшний уулзалтын хүрээнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан нь анхаарал татсан үйл явдал боллоо. Уулзалтын үеэр Нарендра Моди ОХУ-ын Төрийн тэргүүнд хандан Украины дайныг эцэслэхийг уриалсан байна. Тодруулбал: тэрбээр "Эцэс төгсгөлгүй дайнаас дайны төгсгөл рүү шилжих" шаардлагатай байна гэж тодотгожээ.
Харин Владимир Путины зүгээс "ОХУ энэ чиглэлд урагшилж байна" гэж хариулсан ч дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй аж.
Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг есдүгээр сард Шинэ Дели хотноо болох BRICS-ийн дээд хэмжээний чуулганд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад ОХУ-БНЭУ-ын хамтын ажиллагаа бүх цаг үеийн шинэ дээд түвшинд хүрснийг онцолжээ.
Зургийг: Pavel Volkov/Pool/AFP/Getty Images/Bloomberg
Үүнээс гадна Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд түвшний уулзалтын хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзлаа. Уулзалтын үеэр Владимир Путин хоёр улсын хоорондын визгүй зорчих зохицуулалтыг байнгын болгохыг Бээжин ашигтай гэж үзвэл хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
ОХУ-ын Төрийн тэргүүн хоёр улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлт 34 хувиар өссөнийг дурдсан байна. Түүнчлэн хиймэл оюун зэрэг дижитал инновац хоёр улсын эдийн засгийн хөгжилд шинэ ирээдүйг нээж буйг онцоллоо.