
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
(Bloomberg) -- Алтны үнэ сүүлийн таван өдөр дараалан өссөний эцэст харьцангуй тогтворжиж, унц нь 4600 ам.доллароос дээгүүр түвшинд хадгалагдаж байна. Хөрөнгө оруулагчид "Jackson Hole” симпозиумаас өмнө Холбооны Нөөцийн банкны инфляцын эсрэг бодлогыг анхааралтай ажиглаж буй.
Сүүлийн байдлаар алтны ханш 0.2 хувиар чангарч, унц нь 4602 ам.долларт тогтворжоод байна. Харин мөнгөний үнэ 0.6 хувиар өссөнөөр унц нь 68 ам.доллар хүрлээ.
Баасан гарагт Холбооны Нөөцийн банкны тэргүүн Кевин Уорш албан тушаалаа хүлээн авснаас хойш анх удаа "Jackson Hole” симпозиумын үеэр илтгэл тавих ёстой.
Кевин Уорш илтгэлээрээ есдүгээр сард бодлогын хүүг өсгөх үндэс суурийг тавихгүй бол зах зээл үүнийг мөнгөний зөөлөн бодлогын дохио гэж хүлээн авах магадлалтайг “Zijin Tianfeng Futures”-ийн шинжээч анхааруулав.