
Зургийг: Matt McClain/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Засгийн газрын нийт өрийн хэмжээ анх удаа 40 их наяд ам.доллар давлаа. Сүүлийн таван жилд тус улсын өрийн хэмжээ 30 гаруй хувиар өссөн ч хууль санаачлагчид нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн төсвийн алдагдлыг шийдэх асуудлыг хойш тавьсаар байгаа юм.
Мягмар гарагийн арилжаа хаагдах үеэр АНУ-ын Засгийн газрын нийт өр 40.05 их наяд ам.доллароор хэмжигдэж буйг тус улсын Сангийн яамны дата харуулж байна.
Үүнээс өмнө АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Засгийн газрын урт хугацаатай бондуудыг эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм. АНУ-ын Засгийн газрын өрийн хэмжээ 2022 оны нэгдүгээр сард 30 их наяд ам.долларын босго давж байв.
Өрийн хэмжээ богино хугацаанд ийнхүү асар өндөр түвшинд хүрсэн нь Вашингтон даяар анхааруулга өгнө гэж найдаж байгаагаа “Peter G. Peterson” судалгааны байгууллагын тэргүүн онцолж байна. Мөн тэрбээр АНУ Засгийн газрын өрийг хяналтад авахгүй бол энэ нь иргэдийн өдөр тутмын амьжиргааны өртөгт сөргөөр нөлөөлөхийг анхааруулжээ.