
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Эдийн засгийн төлөв суларсан нь хэрэглэгчдийн итгэлд сөргөөр нөлөөлснөөр энэ оны хоёрдугаар хагаст хятад жуулчдын гадаад аяллын тоо буурах төлөвтэй байгааг “China Trading Desk” компанийн шинжээчид анхаарууллаа.
Маркетинг болон аялал жуулчлалын дата анализын тус компанийн тооцоолсноор хятад жуулчид 2026 онд нийт 179 сая удаагийн гадаад аялал хийж, 258 тэрбум ам.доллар зарцуулахаар байгаа аж. Хэдийгээр БНХАУ-ын жуулчдын зарцуулалт цар тахлын өмнөх түвшнийг хол давахаар байгаа ч нийт аяллын тооны төсөөлөл нь зургаадугаар сарын таамгаас гурван хувиар буурчээ.
Геополитикийн хурцадмал байдал, аюулгүй байдлын эрсдэл нь Ази, Номхон далайн аялал жуулчлалыг үндсээр нь өөрчилж буй. Тухайлбал: олны анхаарлыг татсан луйврын хэрэг, аюулгүй байдалтай холбоотой болгоомжлолын улмаас Тайландыг зорих жуулчдын эрмэлзэл буурсан аж.
Харин БНСУ-ын хувьд энэ өөрчлөлтөөс хамгийн их ашиг хүртэхээр байна. Энэ онд долоон сая гаруй хятад жуулчин БНСУ-ыг зорьж, нийт 13 тэрбум ам.доллар буюу нэг хүн дунджаар 1815 ам.доллар зарцуулна гэж тооцоолжээ.
Энэ оны байдлаар хятад жуулчид гадаад улсад аялахдаа нэг хүн дунджаар 1437 ам.доллар зарцуулж байна “China Trading Desk” тооцоолсон аж.
Харин Монгол Улсын хувьд наймдугаар сарын есний өдрийн байдлаар энэ он гарсаар нийт 622 мянган жуулчин хүлээн авснаас 155 мянга буюу бараг 25 хувийг нь БНХАУ-ын иргэд эзэлж байна.