
Зургийг: Mark Felix/Bloomberg
(Bloomberg) -- Үнэ өссөнөөр эрэлт буурсан ч Ираны дайн дахин эрчимжсэнээр дэлхийн газрын тосны зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдол таамагласнаас ч ноцтой гүнзгийрснийг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг анхаарууллаа.
Энэ улиралд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хомсдол өдрийн 1.8 сая баррель хүрнэ гэж тус байгууллагаас тооцоолжээ. Энэ нь өмнөх төсөөллөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн шатахууны үнэ өссөнөөр энэ онд дэлхийн газрын тосны эрэлт 50 хувиар буурч, өдрийн 1.6 сая баррель болно гэж таамаглаж буй. Хэдий тийм боловч 2026 оныг бүхэлд нь авч үзвэл нийлүүлэлтийн хомсдол сүүлийн таван жил дэх хамгийн дээд түвшинд хүрэхээр байна.
Үнийн хөдөлгөөнийг харвал Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх чиглэлд тодорхой ахиц гарахгүй байгаагаас брент төрлийн газрын тосны ханш сүүлийн зургаан өдөр дараалан чангарсан юм.
Сүүлийн зургаан арилжаагаар нийт 12 хувиар өссөний дараа брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 88 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар 0.9 хувиар буурч, баррель нь 82 ам.доллар боллоо.