logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 4 өдөр дараалсан өсөлтөө хадгалав
    Alex Longley, Archie Hunter
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 11 09:50
    280

    Зургийг: Marcelo Del Pozo/Bloomberg

    Ойрх Дорнодоос Ази руу ачаа тээвэрлэх хөлөг онгоцны ханш өдрийн $500,000 дөхлөө

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд шинэ шаардлагууд тавьсны дараа газрын тосны үнэ дөрвөн өдөр дараалсан өсөлтөө хадгаллаа.

    Өмнөх арилжаагаар таван хувиар өссөн брент төрлийн газрын тосны үнэ бараг өөрчлөлтгүй, баррель нь 88 ам.доллароор арилжаалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 82 ам.долларт тогтворжжээ.

    Ираны дайн эхлэхээс өмнө дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг байсан юм.

    OIL.png

    Усан зам хаалттай хэвээр байгаагаас гадна дэлхийн газрын тосны стратегийн нөөц буурч, нийлүүлэлт хэвийн түвшиндээ хүрээгүй буй тул брент төрлийн газрын тосны үнэ одоогийн түвшнээсээ 10-15 ам.доллароор өсөх боломжтой гэж “TD Securities”-ийн Таваарын зах зээлийн стратегич үзэж байна.

    Мөргөлдөөнөөс зайлсхийн хөлөг онгоцны компаниуд Ормузын хоолойд нэвтрэхээс татгалзаж байгаагаас Ойрх Дорнодоос БНХАУ руу газрын тос тээвэрлэгч супертанкеруудын нэг өдрийн ханш 500 мянган ам.доллар дөхөөд буй.

    TANKERS.png

    Энэ нь дэлхийн хамгийн том супертанкер түрээслэгч болох БНСУ-ын “Sinokor Group” Персийн булангаас Ази руу ачаа тээвэрлэх төлбөрийг эрс өсгөсөнтэй холбоотой юм. Ингэснээр хөлөг онгоцны жишиг үнэ зургаадугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна.

    Баасан гарагийн байдлаар “TD3” чиглэлд зорчих супертанкерийн өдрийн ханш 498 мянган ам.доллар байсан аж. Ираны дайн эхлэхээс өмнө энэ үнэ 200 мянган ам.доллар байжээ.

    Cэтгэгдэл бичих