logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Toyota Motor” бүтэн жилийн ашгийн төсөөллөө 3.4 их наяд иен болгон өсгөлөө
    Nicholas Takahashi
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 04 15:00
    238

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    (Bloomberg) -- “Toyota Motor” компани бүтэн жилийн ашгийн төсөөллөө 3.4 их наяд иен буюу 21.5 тэрбум ам.доллар болгон өсгөлөө. Үүнийг АНУ болон Японд борлуулалт тогтвортой байгаатай холбон тайлбарласан байна. Түүнчлэн тус компани борлуулалтын төсөөллөө 51 их наяд иенээс өсгөж, 54 их наяд иен болгожээ.

    “Toyota Motor”-ийн хувьд зах зээлд анхлан нэвтрүүлсэн хосолмол хөдөлгүүрт технологийн АНУ дахь тогтвортой эрэлтээс ашиг хүртсээр байгаа аж. Мөн оны эхний хагаст иений ханш суларсан нь Ираны дайнаас үүдэлтэй түүхийн эдийн зардлын сөрөг нөлөөг бууруулж буй.

    Зургаадугаар сараар эцэслэсэн санхүүгийн улиралд тус компани 1.1 их наяд иений ашигтай ажилласан бол борлуулалт нь 13.5 их наяд иен хүрсэн байна. Хэдий тийм боловч дэлхий даяарх борлуулалт нь зургаадугаар сард тав дахь сардаа дараалан буурчээ.

    Cэтгэгдэл бичих