
Зургийг: Sergio Flores/Bloomberg
(Bloomberg) -- “Amazon”, “Microsoft” болон “Alphabet” компани хиймэл оюуны хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэхээр төлөвлөж буй нь чип зэрэг холбогдох тоног, төхөөрөмжийн эрэлт өндөр хэвээр байгааг харууллаа. Тухайлбал: “Amazon” компани бүтэн жилийн хөрөнгийн зарцуулалтын төсөөллөө 200 тэрбум ам.доллароос 220 тэрбум ам.доллар болгон өсгөсөн байна. “Amazon”-ийн Гүйцэтгэх захирлын мэдээлснээр үүний дийлэнх хувийг нь хиймэл оюуны чиглэлд хуваарилахаар төлөвлөжээ.
Харин “Microsoft” хөрөнгө оруулалтын зардлын таамгаа хэвээр үлдээсэн бол “Alphabet” өсгөж, “Meta Platforms” зардлын доод хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Үүлэн тооцооллын томоохон компаниудын ихэнх нь хөрөнгө оруулалтаа өсгөснөөр 2026-2027 онд чип үйлдвэрлэгчдийн орлого шинжээчдийн таамгийг давах магадлалтай байгаа аж.