logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар $545 саяын гэрээ, санамж бичгүүд үзэглэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 29 15:50
    188

    Зургийг: Монгол Улсын Засгийн газар

    Сингапурын “Phillip Capital” хөрөнгө удирдлагын компани Монголд салбараа нээх хүсэлтээ өглөө

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаанд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцож байна. Ерөнхий сайд Н. Учрал танилцуулгадаа эдийн засгийн чөлөөт бүсүүдээс гадна чухал ашигт малтмалын чиглэлээр Монголд хөрөнгө оруулахын давуу талыг онцоллоо.

    Мөн Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын "Ногоон чөлөөлөлт"-ийн бодлогыг танилцуулах үедээ "Монгол Улсад дата төв байгуулахад сэрүүн цаг агаартай учраас хөргүүрийн зардал бусад улсаас 40 хувь хямд байгааг тодотгосон юм. Түүнчлэн нарны хавтан, салхин турбин, дата төвийн тоног төхөөрөмж зэрэг ногоон эрчим хүчний технологид  100 хувийн гаалийн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж мэдэгдэв.

    Хуралдааны үеэр нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнээс онцолбол дэлхий даяар 65 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг  Сингапурын “Phillip Capital” Монголд оффисоо нээхээр болсон. Мөн Монголын Хөрөнгийн биржтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар “Phillip Capital”-ийн 1.5 сая гаруй харилцагчид хил дамнасан арилжаа явуулах боломж бүрдэж байна.

    Үүнээс гадна хуралдааны үеэр Унгарын OTP банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ.

    Cэтгэгдэл бичих