
Зургийг: Bloomberg TV Mongolia
AmCham Mongolia-ийн сар тутмын уулзалтаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган АНУ-ын Төрийн Департаментын 2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийн гол дүгнэлтүүдийг танилцууллаа.
Мэдэгдэлд "Монгол Улсыг хөрөнгө оруулахад таатай бус орон хэвээр" гэж дүгнэсэн бөгөөд 2025-2026 оны ерөнхий дүр зургаас харахад хөрөнгө оруулалтын орчин дорвитой ахицгүй, нэг түвшинд гацсан байгааг онцолсон байна.
Монгол дахь улс төрийн эрсдэл, тодорхой бус зохицуулалт, хөрөнгө албадан хураах асуудалд хөрөнгө оруулагчид анхааралтай байх хэрэгтэйг АНУ-ын Төрийн Департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлдээ дурдаж байв. Хөрөнгө оруулагчдын санааг зовоодог гол хүчин зүйлсээр гадаад "шок"-т эмзэг байдал, маргаан шийдвэрлэх сул тогтолцоо, хэт их зохицуулалтыг нэрлэж байжээ.
Монгол Улсын Засгийн газрын өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг дагаж Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг 100 гаруй хуульд өөрчлөлт орохоор байгаа ч AmCham Mongolia-ийн зүгээс төсөл хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй байгааг анхааруулсан байна.