logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Алтны ханш унц нь $4100-оос доогуур түвшинд хүрэв
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 24 11:30
    145

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- Технологийн компаниудын хувьцааны ханш унасантай зэрэгцэн хөрөнгө оруулагчид алдагдлаа нөхөхөөр алтаа зарж эхэлснээр үнэ нь огцом буурлаа.

    Мягмар гарагт алтны ханш 1.7 хувиар суларч, унц нь 4100 ам.доллароос доошлов. Сүүлийн байдлаар алтны үнэ 0.8 хувиар буурч, унц нь 4083 ам.долларт тогтворжоод байна.

    Хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард л алтны ханш 4000 ам.доллароос доогуур түвшинд арилжаалагдаж байсан юм. Алтны үнэ оны эхээр түүхэн дээд түвшинд хүрсэн ч хоёрдугаар  сарын эцэст Ираны дайн эхэлснээс хойш 20 гаруй хувиар буураад буй.

    GOLD-GFX.jpg

    Харин мөнгөний үнэ Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш 30 орчим хувиар унаад байгаа юм. Сүүлийн байдлаар ханш нь 1.1 хувиар суларч, унц нь 60 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих