logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Вашингтон-Техраны анхан шатны хэлэлцээ үр дүнтэй болсныг Ж.Д.Вэнс тодотгов
    Kate Sullivan, Bastian Benrath-Wright
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 23 09:00
    496

    Зургийг: Nathan Howard/Bloomberg

    Ж.Д.Вэнс: АНУ-ын ард түмний эрх ашгийн төлөө тавьсан зорилтуудаа хэрэгжүүллээ

    (Bloomberg) -- АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс Швейцарт болсон Техран болон Вашингтон хоорондын эхний шатны хэлэлцээ маш үр дүнтэй болсон гэж мэдэгдлээ. Тэрбээр Иран улс цөмийн хяналтын ажилтнуудыг эх орондоо дахин шалгалт хийхийг зөвшөөрснийг тодотгосон байна.

    Даваа гарагт Дональд Трампын засаг захиргаа урьдчилсан энхийн хэлэлцээрийн нөхцөлийн дагуу Иранд олон улсын зах зээлд газрын тос худалдах 60 хоногийн хугацаатай зөвшөөрөл олгосон юм. Ингэснээр АНУ-ын боловсруулах үйлдвэрүүд 1979 оноос хойш анх удаа Иранаас түүхий нефть нийлүүлэх боломжтой болж буй.

    Үүнээс гадна талууд Ормузын хоолойг нээлттэй байлгах механизмыг боловсруулсан талаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс мэдээллээ.

    Түүнчлэн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи даваа гарагт болсон уулзалтаар Ливантай холбоотой зарим хурцадмал байдлыг намжааж чадсаныг дурджээ.

    АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс

    "Өчигдөр үнэхээр үр дүнтэй өдөр болж өнгөрлөө. Бид томоохон ахиц дэвшил гаргаж чадсан. АНУ-ын ард түмний эрх ашгийн төлөө тавьсан дөрвөн гол зорилтоо яг таг хэрэгжүүллээ.

    Нэгдүгээрт: Бид Ормузын хоолойг нээлттэй байлгах механизмыг бүрдүүлэхийг зорьсон. Тус хоолой одоо нээлттэй байна. Үүний үр дүнд газрыг тос,  шатахууны үнэ буурлаа. Тасалдаад байсан сая сая баррель түүхий нефть, байгалийн хий Ормузын хоолойгоор чөлөөтэй урсаж эхэлсэн. Мөн бид Ормузын хоолойд тавьсан тэсрэх бөмбөгийг цэвэрлэх харилцан зохицуулалтын механизмыг бодитоор бий болгохыг хүссэн. Ингэснээр цаашид мөргөлдөөн гарвал нөхцөл байдлыг улам хурцадмал болгохоос сэргийлж, асуудлыг хамтран шийдвэрлэх боломж бүрдэнэ. Өчигдөр яг энэ үр дүнд хүрсэн.

    Хоёрдугаарт: Бид бүс нутагт гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд мөргөлдөөнийг намжаах ижил төрлийн механизм бүрдүүлэхийг зорьсон. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн заримдаа гал зогсооно гэдэг нь ердөө л арай бага буудалцана гэсэн үг байдаг. Харин бидний хувьд зохих зохицуулалтыг урьдчилан боловсруулахыг зорьсон. Ингэснээр талууд харилцан гал нээж, Хезболла Израил руу халдах, Израил хариу цохилт өгөх эсвэл бүс нутагт өөр мөргөлдөөн гарах үед хоорондоо шууд холбогдож, гал зогсоох, бүс нутаг болон холбоотнуудын аюулгүй байдлыг хэрхэн хангахыг хамтдаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ ажлыг амжилттай хийсэн.

    Гуравдугаарх нь америкчуудын хувьд хамгийн таатай мэдээ байх. Энэ бол Иран улс Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн шалгагч нарыг эх орондоо дахин нэвтрэхийг зөвшөөрсөн явдал юм. Энэ нь АНУ-ын ард түмний хувьд түүхэн тэмдэглэлт үйл явдал. Ираныг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах, цөмийн хөтөлбөрийг нь зогсоох эхний алхам болж байна. Бидний яг үүнийг л зорьж байсан"

    Cэтгэгдэл бичих