logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ Ираны төлөөлөгчид цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээг эхлүүллээ
    Eltaf Najafizada, Bastian Benrath-Wright, Kate Sullivan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 22 09:25
    337

    Зургийг: Fabrice Coffrini/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ болон Ираны төлөөлөгчид Швейцарт цугларч, цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэн, Ормузын хоолойг бүрмөсөн нээх зорилготой энхийн хэлэлцээг эхлүүллээ.

    Швейцарын Бюргеншток ресортод болж буй АНУ, Иран, Катар болон Пакистаны төлөөлөгчдийн дээд түвшний уулзалтад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар оролцсон байна.

    Даваа гарагийн өглөө хүртэл үргэлжилсэн тус уулзалтаар мөргөлдөөнөөс сэргийлэх механизм, Израил болон Хезболла бүлэглэлийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

    Яриа хэлэлцээ эхэлсэнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техраны дэмжлэгтэй Ливан дахь зэвсэгт бүлэглэлүүд халдлагаа зогсоохгүй бол Иранд дахин цохилт өгнө гэж сүрдүүлсэн юм. Мөн талууд тохиролцоонд хүрэхгүй бол АНУ Ормузын хоолойгоор нэвтрэх тээврээс татвар хураахад хүрч магадгүйг анхааруулжээ.

    Cэтгэгдэл бичих