logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын үндсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт 4.1 хувиар буурлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 16 14:40
    156

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт 2022 оны эцсээс хойш анх удаа буурав

    (Bloomberg) -- БНХАУ-д хэрэглэгчдийн худалдан авалт болон хөрөнгө оруулалт цар тахлын үеэс хойш ажиглагдаагүй доод түвшинд хүрч буурлаа. Энэ нь экспорт огцом өсөж, Ираныг тойрсон хурцадмал байдал намжсан ч БНХАУ-ын эдийн засагт сорилт тулгарсан хэвээр байгаагийн илрэл юм.

    CHINA-INVESTMENT-GFX.png

    Оны эхний таван сард БНХАУ-ын үндсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт шинжээчдийн таамагласнаас өндөр дүнгээр буюу өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар агшжээ. Хувийн хөрөнгө оруулалт 7.1 хувиар буурсан нь 2020 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон байна.

    Оны эхний таван сард БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт 0.6 хувиар буурсан нь 2022 оны эцсээр Covid-19 цар тахлын хязгаарлалт цуцлагдсанаас хойших анхны уналт болж байна.

    Эрэлт ийнхүү суларсан ч тавдугаар сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эсрэгээрээ 4.5 хувиар өссөн нь дөрөвдүгээр сарын 4.1 хувийн өсөлтийг ч давсан үзүүлэлт боллоо.

    CHINA-RETAIL-GFX.png

    БНХАУ-ын дотоодын эрэлт сэргэхгүй бол Ормузын хоолойн хөдөлгөөн нээгдэж, эрчим хүчний зах зээл тогтворжсон ч тус улсын эдийн засаг удаашрах эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих