
Зургийг: Jose Sarmento Matos/Bloomberg
(Bloomberg) -- Олон Улсын Валютын Сан Ойрх Дорнодын дайны дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг ажигласан хэвээр байгаагаа мэдээллээ.
Мөн АНУ болон Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрснээ зарласан ч эрчим хүчний нийлүүлэлт бүрэн сэргэхэд хугацаа шаардагдахыг анхааруулсан байна. Тодруулбал: Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева "Дэлхийн эдийн засаг өнөөг хүртэл цочролыг тэсвэрлэсэн нь тайвшрах шалтгаан мөн ч баярлах цаг хараахан ирээгүй байна" гэж мэдэгдэв.
Түүнчлэн тэрбээр сүүлийн хэдэн сар дахь эрчим хүчний хомсдолын сөрөг нөлөөллийг технологийн дэвшил, ялангуяа хиймэл оюун, дата төвүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалт зөөлрүүлсэн гэж тайлбарлажээ.
Олон Улсын Валютын Сан эрчим хүчний хямралын улмаас тусламж шаардлагатай байгаа улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж буй. Энэ хүрээнд Бангладеш шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлт гаргасан бол Этиоп улс санхүүжилтийг энэ он руу шилжүүлэх санал дэвшүүлжээ.