logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ 2 өдөр дараалан Иранд цохилт өгсөн нь гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав
    Courtney Subramanian, Patrick Sykes, Omar Tamo
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 11 10:35
    438

    Зургийг: Bloomberg

    ОУЦЭХА Ираныг ураны нөөцийнхөө талаар тодорхой тайлбар өгөхгүй байгааг шүүмжиллээ

    (Bloomberg) -- АНУ-ын зэвсэгт хүч хоёр дахь өдрөө дараалан Ираны хэд хэдэн байршилд халдсанаа мэдээллээ. Үүнээс өмнө Дональд Трампын зүгээс Техран яриа хэлэлцээг сунжруулж буй тул шинэ цохилт өгөхөө мэдэгдэж байсан юм.

    АНУ-ын төв командлалаас дээрх арга хэмжээг өөрийгөө хамгаалах зорилготой халдлага гэж тайлбарласан байна. Тодруулбал: мягмар гарагт Техран “Apache” нисдэг тэргийг нь сөнөөснөөр АНУ Иранд цохилт өгч эхэлсэн юм.

    Дональд Трамп Вашингтоны цагаар лхагва гарагт Ираны албан тушаалтнуудтай утсаар холбогдоход түүнээс бөмбөгдөлтөө зогсоохыг хүссэнийг “Fox News”-т ярилцлага өгөх үедээ мэдээлжээ.

    US-MILITARY.png

    Үүний зэрэгцээ НҮБ-ын Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлаг Ираныг 60 хувь хүртэл баяжуулсан ураны нөөцийнхөө талаар тодорхой тайлбар өгч чадахгүй байгааг шүүмжиллээ. Техраныг зэмлэсэн тогтоолын төслийг тус байгууллага лхагва гарагт Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 хувийн саналаар баталсан аж.

    Ираныг ураны нөөцийн хэмжээ, байршлыг шалгуулахаар байцаагчдыг нэн даруй нэвтрүүлэхийг шаардсан дээрх тогтоолын төслийг БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчид эсэргүүцэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих