logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ Иранд дахин цохилт өгснөөр алтны ханш 3 дахь өдрөө дараалан суларлаа
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 11 09:50
    313

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    Унц алтны ханш 4049 ам.доллар болоод байна

    (Bloomberg) -- АНУ Иранд хоёр өдөр дараалан цохилт өгсөн нь дайн үргэлжлэх эрсдэлийг нэмэгдүүлснээр алтны ханш гурав дахь өдрөө дараалан суларлаа.

    Алтны үнэ лхагва гарагт 4.4 хувиар унасны дараа пүрэв гарагийн өглөөний байдлаар дахин 1.2 хувиар буурч, унц нь 4049 ам.доллар болоод байна. Харин мөнгөний үнэ 1.3 хувиар унаж, унц нь 62 ам.долларт тогтворжлоо.

    GOLD.png

    Унц алтны үнэ хөрөнгө оруулагчдын чухалд тооцдог гол техник үзүүлэлт болох 4100 ам.долларын босгоос унасан байгаа бөгөөд Ираны дайн эхлэхээс өмнөх үеийн түвшнээсээ 23 хувиар буураад байна.

    АНУ-ын сүүлийн үеийн халдлага нь Дональд Трамп Техрантай одоо хүртэл хэлцэлд хүрч чадаагүй байгаадаа бухимдаж буйг харуулж буй. Дөрөв дэх сардаа үргэлжилж буй Ойрх Дорнодын дайн нь газрын тосны үнийг хөөргөж, Төв банкнуудыг мөнгөний бодлогоо хатууруулахад нөлөөлөх эрсдэлтэй юм.

    Cэтгэгдэл бичих