
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхий даяар түүхий эдийн өртөг өссөнөөр урт хугацаанд дефляцийн бүсэд байсан БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс тавдугаар сард сүүлийн дөрвөн жил дэх хамгийн өндөр дүнгээр өслөө.
Үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өссөн нь шинжээчдийн таамагт нийцэж буй. Мөн энэ нь дөрөвдүгээр сард 2.8 хувь байсантай харьцуулахад үйлдвэрлэлийн салбарын инфляц эрчимжсэнийг харуулж байна.
Хэдий тийм боловч БНХАУ-ын ерөнхий инфляц зогсонги байдалд ороод байгаа юм. Тодруулбал: тавдугаар сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар өссөн нь өмнөх сарынхтай ижил түвшин болж байна.
Түүнчлэн хэлбэлзэл өндөртэй хүнс, эрчим хүчний бүлгийн үнийг хасаж тооцсон суурь инфляц 1.1 хувь болсон нь дөрөвдүгээр сард 1.2 хувь байсантай харьцуулахад инфляц саарсныг харуулж байна.