logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхээ Ши Жиньпин Ким Жон Унд амлав
    Nectar Gan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 09 11:45
    211

    Зургийг: Yin Bogu/Xinhua/AP Photo/Bloomberg

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 7 жилийн дараа БНАСАУ-д өндөр дээд хэмжээний Төрийн айлчлал хийж байна

    Bloomberg) -- Даваа гарагт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Пёньян хотноо БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах үедээ хоёр улсын худалдаа, хөдөө аж ахуй, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээ амлалаа.

    Мөн дипломат харилцаа, зэвсэгт хүчин, аялал жуулчлалын чиглэлд харилцаагаа бэхжүүлэхийг уриалсан байна. Хэдий тийм боловч олон нийтийн анхаарлын төвд байсан, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгох асуудлыг уулзалтын үеэр огт дурдаагүй аж.

    БНХАУ энэ зорилтоо олон жил нээлттэй зарласаар ирсэн юм. 2025 оны есдүгээр сард хоёр улсын удирдагч Бээжинд уулзсанаас хойш БНХАУ БНАСАУ-ын цөмийн зэвсгийг хүлээн зөвшөөрсөн байх магадлалтай гэсэн таамаг гарч байв.

    Cэтгэгдэл бичих