logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Газрын тос тээвэрлэгч аварга том хөлөг онгоцнуудын захиалга 2008 оны дээд түвшнийг давлаа
    Alex Longley, Weilun Soon
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 09 10:00
    328

    Зургийг: Ian Forsyth/Bloomberg

    Иран болон Израил харилцан халдлагаа түр зогсоосноор газрын тосны үнэ тогтворжив

    (Bloomberg) -- Дэлхийн хөлөг онгоц эзэмшигчдийн газрын тосны супертанкеруудын захиалга 2008 оны их тэсрэлтийн үеийг давж гарлаа. Тухайн үеийн огцом өсөлт нь эцэстээ нийлүүлэлтийн илүүдэл болон тээврийн тариф буурахад хүргэж байсан юм.

    Усан онгоцны үйлдвэрүүдэд нийт хоёр сая баррель түүхий нефть тээвэрлэх хүчин чадалтай 262 супертанкерын захиалга ирснийг дэлхийн хамгийн том хөлөг онгоц зуучлагч компанийн нэгж болох “Clarkson Research Services” мэдээллээ.

    SUPERTAMKERS.png

    АНУ-ын газрын тосны экспортын хөтөлбөрийг бүхэлд нь хангахад хүрэлцэхүйц энэхүү тоо нь 2008 оны аравдугаар сард тогтоосон түүхэд дээд үзүүлэлтийг давжээ.

    Энэ нь Ираны дайны нөлөөгөөр тээврийн тариф дайны өмнөх түвшнээс хоёр дахин өссөнтэй холбоотой аж. Зарим үед өдрийн хэдэн 100 мянган ам.доллар давж, бүх цаг үеийн дээд түвшнээ хэд хэдэн удаа шинэчилсэн юм.

    GOLD-OIL.png

    Израил болон Иран нэг нэгнийхээ эсрэг халдлагуудаа зогсоохоор тохиролцсоны дараа газрын тосны үнэ тогтворжлоо. Сүүлийн байдлаар брент төрлийн тосны үнэ баррель нь 94 ам.долларын орчимд, WTI төрлийн газрын тосны үнэ баррель 91 ам.доллароос дээгүүр түвшинд арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих