logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 7 жилийн дараа БНАСАУ-д дахин айлчилж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 08 15:25
    527

    Зургийг: news.cn

    (Bloomberg) -- Пёньянд долоон жилийн дараа дахин айлчилж буй БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эхнэрийнхээ хамтаар биечлэн угтан авлаа.

    Пёньян Москватай батлан хамгаалахын түншлэл байгуулж, харилцаагаа зузаатгаж буй энэ үед Ши Жиньпин БНАСАУ-д ээжингийн нөлөөг бэхжүүлэхийг зорьж байна.

    NORTH-KOREA.png

    БНСУ болон АНУ Ши Жиньпиний айлчлалаас БНХАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах урт хугацааны байр сууринаасаа ухарч буй эсэхийг анхааралтай ажиглаж буй. Хэдий тийм боловч хоёр өдрийн айлчлал эхлэхээс өмнө Ким Жон Уны дүү Ким Ё Жон цөмийн зэвсгийн хөтөлбөр нь Пёньяны "Хэзээ ч тохиролцоо хийхгүй асуудал" гэдгийг тодотгожээ. Энэ нь БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар улаан шугам татаж буйн тодорхой дохио юм.

    "Ши Жиньпиний хувьд цөмийн асуудлыг урагшлуулахаас илүүтэй БНАСАУ дахь БНХАУ-ын нөлөөг хадгалж, Пёньянтай харилцаагаа зузаатгах нь одоо илүү чухал болоод байна" гэж Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн судлаач онцолжээ.

    Cэтгэгдэл бичих