
Зургийг: Ohad Zwigenberg/AP Photo
(Bloomberg) -- Ираны дайн эхлээд 100 хоног өнгөрч буй энэ үед Техран Израилд дараалсан пуужингийн цохилтууд өглөө.
Израилын зэвсэгт хүчин бүх пуужинг замд нь устгасан тул хүний амь үрэгдээгүйг мэдээлсэн байна. Гэхдээ Израил Ливаны эсрэг дайралтаа зогсоохгүй бол илүү хүчтэй халдлагатай нүүр тулахыг Ираны арми анхааруулжээ.
Түүнчлэн Израилын арми Бейрутын өмнөд захын дүүргүүдийг онилж, Ливаны өмнөд хэсэгт дайралтаа эрчимжүүлсэн нь "Улаан шугам"-ыг давсан гэж мэдэгдэв. Израилын сүүлийн үеийн халдлагын улмаас Бейрут хотод 20 гаруй хүн гэмтэж, бэртээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны пуужингийн цохилтын дараа “Fox News”-т өгсөн ярилцлагадаа “Хэлэлцээрийн замаар шийдэлд хүрэхийг зорьсон хэвээр байгаа”-гаа илэрхийлсэн байна. Мөн Ираныг яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийг уриалжээ.