
Зургийг: Alex Wong/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин зургаадугаар сарын 8-9-ний өдрүүдэд БНАСАУ-д айлчлахыг “Xinhua” агентлаг мэдээллээ. Ши Жиньпиний энэ оны анхны гадаад айлчлал нь өнгөрсөн сард тохиосон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг Бээжинд хүлээн авч, уулзсаны дараа тохиож байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2019 онд л БНАСАУ-д айлчилж байсан аж. Энэ удаагийн айлчлал нь Ши Жиньпинд өдрөөс өдөрт хуваагдаж буй дэлхий ертөнцөд Бээжин бүх талтай найрсаг харилцаатай байгаа дэлхийн цөөн хэдэн их гүрний нэг гэж харуулах боломж олгох юм.
АНУ болон холбоотон орнуудын цөмийн хөтөлбөртэй холбоотой хоригоос үл хамааран БНХАУ удаан хугацаанд Умард Солонгосын гол дэмжигч байсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2025 оны есдүгээр сард цэргийн томоохон парадад оролцохоор Бээжинд зочилж байсан юм.