logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ: 18-аас доош насныхан скутер, мопед унахыг хориглосон заалт хуульд тусгасан
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 04 16:30
    402

    Зургийг: Э.Тэнгис

    18-аас доош насны хүн скутер, мопед, тэдгээртэй адилтгах үзүүлэлттэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглох заалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд тусгаад байгаа бөгөөд энэхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

    Хууль батлагдсанаар зургаадугаар сарын 30-аас эхлэн дагаж мөрдөнө. 18-аас дээш насныхан жолооны сургалтад хамрагдсанаар скутер, мопедыг дугуйн зам болон зорчих хэсгийн баруун хөвөөгөөр жолоодож, замын хөдөлгөөнд оролцоно. Явган хүний гарцаар эдгээр тээврийн хэрэгслийг унаж гарахыг хориглох юм.

    Үүнтэй холбоотойгоор скутер, мопедын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд техникийн зохицуулалт, үйлчилгээний нөхцөлөө өөрчилж хуульд нийцүүлэх, мөн хариуцлагын даатгалд хамрагдах шаардлагатай болж байна.

    Cэтгэгдэл бичих