
Зургийг: Akio Kon/Bloomberg
(Bloomberg) -- Азийн Төв банкнууд газрын тосны үнийн өсөлт, хиймэл оюуны тэсрэлтээс үүдэлтэй инфляцын дарамтын улмаас мөнгөний бодлогоо хатууруулах шахалтад орж байна.
Ази тив нь дэлхийн үйлдвэрлэл болон технологийн нийлүүлэлтийн сүлжээний төв цэг хэдий ч эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай тул газрын тосны үнийн савлагаанд эмзэг байгаа аж.
Үүнээс гадна хиймэл оюуны эрэлт энэ онд эрс өсөж, Азийн чип үйлдвэрлэгч орнуудын хэрэглээний үнэд нөлөөлөхүйц эдийн засгийн идэвхжилийг өдөөсөн юм.
Эдгээр хос хүчин зүйл нь бодлогын хүүг нэмэгдүүлэх үндэслэлийг улам бататгаж байна. Индонез болон Шри Ланка бодлогын хүүгээ аль хэдийн эрс өсгөж эхэлсэн бол Австралийн Төв банк энэ он гарсаар бодлогын хүүгээ гурван удаа өсгөжээ.
Энэтхэг болон Япон улсын Төв банк энэ сард бодлогын хүүгээ өсгөж магадгүй байгаа юм. Ялангуяа Японы Төв банк ирэх хурлаараа бодлогын хүүгээ 1995 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэх хүлээлт зах зээлд нэмэгдлээ. Харин БНСУ-ын Төв банк ирэх долоодугаар сараас мөнгөний бодлогоо хатууруулах төлөвтэй байна.