logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Төв банкнуудын нөөцийн хөрөнгөд эзлэх хувиар алт АНУ-ын Засгийн газрын бондыг ардаа орхив
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 03 09:45
    257

    Зургийг: mining.com

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хүлээлт нэмэгдсэнээр алтны ханш суларлаа

    Томоохон Төв банкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлж, үнэ нь түүхэн дээд түвшинд ойрхон хадгалагдаж буй энэ үед тус үнэт металл нь АНУ-ын Засгийн газрын бондыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том нөөцийн хөрөнгө боллоо.

    Европын Төв банкны мягмар гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар 2025 оны эцэст томоохон Төв банкнуудын нөөцийн хөрөнгийн 27 хувийг алтан гулдмай бүрдүүлжээ. Үүнтэй харьцуулахад 2024 онд 20 хувийг л эзэлж байсан аж.

    3-4.JPG

    Харин АНУ-ын Засгийн газрын бондын нөөцийн хөрөнгөд эзлэх хэмжээ 25 хувиас 22 хувь болж буурсан бол еврогоор илэрхийлэгдсэн нөөц 15 хувьд хэвээр хадгалагдсан байна.

    Гадаадын институтүүд хамгийн сүүлд 1996 онд л АНУ-ын Засгийн газрын бондоос илүү их хэмжээний алт эзэмшиж байжээ.

    Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард "Геополитикийн хурцадмал байдал нь Төв банкнуудын алтны эрэлтийг өдөөсөөр байгааг тайланд онцолсон байна. Энэхүү шилжилт нь ам.доллароос холдож, нөөцөө төрөлжүүлэх гэсэн улс орнуудын хүчин чармайлтыг харуулж буй. 2022 онд Украины дайн эхэлсний дараа АНУ ОХУ-ын ам.долларын нөөцийг царцааснаар дээрх шилжилт эрчимжсэн аж.

    БНХАУ, Польш, Турк, Энэтхэг зэрэг улсын тасралтгүй худалдан авалт нь нөөцийн багц өөрчлөгдөхөд нөлөөлж байна. Мөн алтны үнийн огцом өсөлт нийт нөөцийн хөрөнгөд эзлэх хувийг нь нэмэгдүүлснийг Европын Төв банк тодотгожээ.

    GOLD.png

    АНУ-ын хөдөлмөрийн статистик үзүүлэлт сайн гарсан нь Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг өсгөх хүлээлтийг нэмэгдүүлж, алтны ханш сулраад байгаа юм.

    Сүүлийн байдлаар алтны спот үнэ нь 0.4 хувиар буурч, унц нь 4469 ам.доллар болоод байна. Харин мөнгөний ханш 0.9 хувиар унаж, унц нь 74 ам.доллар орчимд тогтворжлоо.

    Cэтгэгдэл бичих