
Зургийг: Kevin Dietsch/Bloomberg (2025/7/4)
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай дайныг эцэслэх хэлэлцээрт хүрэхэд ойртсон гэж олон сар хэлж буй ч Израил зорилгодоо хүрэхийн тулд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тодруулбал: Израилын арми Ливан дахь Хезболла бүлэглэлийн эсрэг хийх дайралтаа эрчимжүүлсэнтэй холбоотойгоор Дональд Трамп болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар утсаар холбогджээ.
Энэ үеэр ямар тохиролцоонд хүрсэн талаар хоёр удирдагч харилцан адилгүй мэдээлэл өгч байна. Тухайлбал: АНУ-ын Ерөнхийлөгч түншийнхээ зөвшөөрснөөс илүү өргөн хүрээний гал зогсоох тохиролцооны талаар дурджээ. Энэ нь АНУ болон Израил дайны төгсгөл ямар байх ёстой талаар эсрэг тэсрэг байр суурьтай байгаагийн илрэл юм.
Иран улс аливаа энхийн хэлэлцээрт Ливанд гал зогсоох асуудал зайлшгүй багтах ёстой гэж үзэж байгаа аж.
Израилын Ерөнхий сайд Ливаны нийслэл Бейрут хотод дахин цохилт өгөхөөр заналхийлсний дараа Техран даваа гарагт зуучлагчдаар дамжуулан хийх хэлэлцээг зогсоосон тухайгаа мэдээлсэн байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп яриа хэлэлцээ зогссоныг үгүйсгээд байгаа юм.