
Зургийг: Toru Hanai/Bloomberg/Bloomberg
(Bloomberg) -- “Toyota Motor”-ийн олон улс дахь борлуулалт гурав дахь сардаа дараалан буурлаа. Ираны дайны улмаас Ойрх Дорнодыг чиглэсэн тус компанийн экспорт 92 хувиар буурсан нь үүнд голлон нөлөөлж байна.
“Toyota Motor”-ийн охин компани болох “Daihatsu Motor”-ийг оруулж тооцвол дөрөвдүгээр сард группийн нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар буурч, 902 мянган нэгж автомашин болжээ.
Ойрх Дорнодоос гадна өнгөрсөн сард БНХАУ-ын зах зээл дэх “Toyota Motor”-ийн борлуулалт 24 хувиар буурчээ. Хэдий тийм боловч өнгөрсөн сард үйлдвэрлэл нь эсрэгээрээ 3.4 хувиар өсөж, 933 мянган нэгж автомашинд хүрсэн байна. “Toyota Motor” компанийн ханган нийлүүлэгчид мөргөлдөөний улмаас түүхий эдийн хомсдол үүсэж эхэлснийг анхааруулж буй.
Тус компани Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэлтэй логистикийн хүндрэлээс шалтгаалан хилийн чанад дахь үйлдвэрлэлээ 83 мянган автомашинаар бууруулж буйг “Nikkei” агентлаг мэдээлжээ.