logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хиймэл оюуны тэсрэлтийн ачаар БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг 24.7 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 27 15:55
    369

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашгийн өсөлт нь дэлхийн хиймэл оюуны тэсрэлт болон газрын тосны үнийн өсөлтөөс ашиг хүртэж буй цөөн хэдэн салбарт төвлөрч байна.

    БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын орлого дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар тэлсэн нь сүүлийн хоёр жил гаруйн хугацааны хамгийн огцом өсөлт боллоо. Үүнтэй харьцуулахад өнгөрсөн сард 15.8 хувиар өсөж байсан юм.

    АНУ-ын технологийн томоохон компаниудын асар их хөрөнгө оруулалтаар өдөөгдөж хиймэл оюуны тэсрэлт нь БНХАУ-ын экспортын өсөлтийг дэмжиж буй. Хэдий тийм боловч өрхийн хэрэглээ болон хувийн хөрөнгө оруулалт тааруу байгаагаас  БНХАУ-ын эдийн засгийн зарим салбарууд суларч байна.

    Хиймэл оюун ухааны эрэлт болон чипийн үнийн өсөлтийн ачаар оны эхний дөрвөн сард цахилгаан эд анги үйлдвэрлэгчдийн ашиг 108 хувиар тэлсэн аж. Мөн оптик шилэн кабель үйлдвэрлэгчдийн ашиг 340 гаруй хувиар өсжээ.

    Харин БНХАУ-ын тавилга үйлдвэрлэгчдийн ашиг оны эхний дөрвөн сард 54 хувиар буурсан бол нэхмэл, бэлэн хувцасны компаниудын ашиг 14 хувиар унасан байна. Түүнчлэн автомашин үйлдвэрлэгчдийн ашиг 17 хувиар буурчээ.

    Cэтгэгдэл бичих