logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Израилын арми Ливаны нутаг дэвсгэрийн гүн рүү цэргээ оруулж байна
    Dan Williams
    Courtney McBride
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 27 09:25
    280

    Зургийг: Majid Saeedi/Bloomberg

    (Bloomberg) -- Израилын зэвсэгт хүчин Ираны дэмжлэгтэй “Хезболла” бүлэглэлтэй хийж буй дайны хүрээнд хуурай замын цэргээ Ливаны нутаг дэвсгэрийн гүн рүү оруулж байгаагаа мэдээллээ.

    Түүнчлэн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Батлан хамгаалахын сайд болон цэргийн дээд албан тушаалтнуудтай уулзсаныхаа дараа Ливанд хийх ажиллагаагаа өргөжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

    Мягмар гарагт л гэхэд Израилын арми Ливаны өмнөд бүс нутаг дахь “Хезболла” бүлэглэлийн зэвсгийн агуулах, удирдлагын төв, ажиглалтын цэг зэрэг 100 гаруй байгууламжийг бөмбөгдсөний улмаас 12 иргэн амиа алджээ.

    Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй яриа хэлэлцээ ахицтай байгааг мэдээлснээс хэдхэн цагийн дараа АНУ болон Иран Ормузын хоолойн орчимд харилцан гал нээсэн юм.

    Cэтгэгдэл бичих