
Зургийг: Greg Baker/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын нүүрс олборлолтын төв Шаньси мужид 80 гаруй уурхайчны аминд хүрсэн осолтой холбогдуулан Зөсгийн газраас нь уурхайнуудад өргөн хүрээний хяналт, шалгалт явуулж магадгүй байгаагаас коксжих нүүрсний фьючерс ханш сүүлийн хоёр өдөр дараалан өслөө.
Даваа гарагт Далианы таваарын биржид өдрийн дээд хязгаартаа тулсан коксжих нүүрсний фьючерс ханш мягмар гарагт 5.1 хувиар дахин өсөж, сүүлийн байдлаар тонн нь 1273 юаниар арилжаалагдаж байна.
Осол болсон Шаньси мужийн эрх баригчид жилд 122 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 109 уурхайн үйл ажиллагааг зогсоогоод байгаа талаар “Mysteel” мэдээллээ. Хүний амь хохироосон ослын дараа ихэнх уурхайн үйл ажиллагааг 3-7 хоногоор зогсоодог аж.
Үүнээс гадна БНХАУ-д зургаадугаар сарын нэгэнд жил бүр зохион байгуулдаг уул уурхайн аюулгүй байдлын аян удахгүй эхлэх тул түр зогсолтын хамрах хүрээ өргөжих эсэхийг зах зээлд оролцогчид анхааралтай ажиглаж байна.