logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Израил улс Ливаны "Хезболла" бүлэглэлийн эсрэг хийх цохилтоо эрчимжүүлнэ
    Paul Wallace, Sam Dagher
    Fiona MacDonald, Eltaf Najafizada
    Sherif Tarek, Alisa Odenheimer, Yash Roy
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 26 09:15
    215

    Зургийг: Kawant Haju/Bloomberg

    Ираны дайн эхэлснээс хойш Израилын цохилтын улмаас Ливаны 3000 гаруй иргэн амиа алджээ

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ирантай хийж буй гал зогсоох тохиролцоог сунгах, Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх яриа хэлэлцээ "сайн урагшилж" байна” гэж мэдэгдлээ. Үүнээс гадна гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистаны зэвсэгт хүчний командлагч “АНУ болон Иран хэлэлцээрт хүрэхэд ойртоод буй”-г мэдээлсэн байна.

    Ойрх Дорнодын мөргөлдөөнийг эцэслэх АНУ болон Ираны хэлэлцээ урагшилж буй энэ үед Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Хезболла бүлэглэлийн эсрэг хийх цохилтоо эрчимжүүлнэ” гэж даваа гарагт мэдэгджээ.

    АНУ болон Ираны хооронд байгуулах хэлэлцээрийн төсөлд Израил болон Ираны дэмжлэгтэй Ливаны Хезболла бүлэглэлийн хоорондох дайныг зогсоох заалтууд тусгагдсан талаар "Axios" агентлаг мэдээлсэн байна.

    Израил болон Ливан дөрөвдүгээр сарын 17-нд гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш Ливаны 400 гаруй иргэн Израилын бөмбөгдөлтийн улмаас амиа алдаад байгаа аж.

    АНУ болон Израил хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг дайн эхлүүлсний дараа Ливан мөргөлдөөнд татагдан орсон юм. Түүнээс хойш Израилын дайралтын улмаас 3000 гаруй хүн амь үрэгдсэнийг Ливаны Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулах түр хугацааны энхийн хэлэлцээрийн хүрээнд Саудын Араб болон Катарыг “Абрахамын хэлэлцээр”-т нэгдэж, Израил улсыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж эхэлсэн байна. Тэрбээр Пакистан, Турк, Египет, Иордан улсыг мөн нэрлэжээ. Турк, Египет болон Иордан нь Израилыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг ч Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд байгуулагдсан, "Абрахамын хэлэлцээр"-ийн гишүүн биш аж.

    “Абрахамын хэлэлцээр” нь 2020 онд АНУ-ын зуучлалтайгаар Израил болон Арабын хэд хэдэн улсын хооронд дипломат харилцааг хэвийн болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор байгуулсан түүхэн гэрээнүүдийн нэгдэл юм.

    Cэтгэгдэл бичих