logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп: Ирантай байгуулах хэлэлцээрийг удахгүй зарлана
    Kevin Whitelaw, Arsalan Shahla
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 25 13:30
    840

    Зургийг: Al Drago/The Washington Post/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай байгуулах энхийн хэлэлцээрийн нөхцөлүүдийг ерөнхийдөө тохиролцсон тул удахгүй зарлахаар төлөвлөж байна гэж мэдэгдлээ.

    Тэрбээр бямба гарагт цахим хуудсаараа "АНУ, Иран болон бусад хэд хэдэн улсын хооронд эцэслэн шийдвэрлэх хэлэлцээрийн нөхцөлийг үндсэндээ тохиролцлоо" гэж мэдээлсэн байна. Үүнээс өмнөхөн Ираны тал АНУ-тай хийж буй энхийн хэлэлцээ нь бүх байлдааны шугамын дагуу цэргийн ажиллагааг зогсооход чиглэсэн бөгөөд яриа ахиц дэвшилтэй байгааг онцолсон юм.

    Дональд Трамп бямба гарагт Цагаан ордонд зөвлөхүүдтэйгээ уулзсан байна. Үүнээс өмнө тэрбээр "Энх тайван тогтоох харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн талаар Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Пакистан, Турк зэрэг бүс нутгийн удирдагчид болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нартай ярилцжээ.

    Үүний дараа ням гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио  Вашингтон болон Техран энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа тул Ормузын хоолойн асуудлаар ойрын хугацаанд  "сайн мэдээ" гарч магадгүйг мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих