logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд ₮15.3 их наядын өртөгтэй 310 төсөл, арга хэмжээ тусгав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 22 15:40
    121

    Зургийг: Э.Тэнгис

    ЗГ: 2027 онд ДНБ-ий өсөлт 5.8 хувь, инфляц 7 хувь орчимд байхаар төсөөлж байна

    Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийг УИХ-аар хэлэлцээд, гүйцээн боловсруулахаар ажлын хэсэгт буцаалаа.

    Хөгжлийн төлөвлөгөөний төсөлд нийт 15.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 124 төсөл, 186 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан юм. 2027 онд нэгдсэн төвийн зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд төгрөг байхаар Төсвийн хүрээний мэдэгдэлд оруулжээ. Үүнээс 2.2 их наяд орчим төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд төлөвлөж буй.

    Тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс нийт гурван их наяд орчим төгрөгийн өртөг бүхий төслийг хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулахаар 206 зарчмын зөрүүтэй санал гарсан байна.

    Засгийн газар ирэх онд эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 5.8 орчим хувьд хадгалах зорилт тавьсан юм. Мөн инфляцыг долоо орчим хувьд тогтворжуулах, дундаж давхаргын эзлэх хувь болон нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнээс таван хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

    Хөгжлийн бодлого төлөвлөлтөд эдийн засгийн өсөлтөөс гадна инфляц анхаарах гол хүчин зүйл болоод байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тодотгосон юм.

    Cэтгэгдэл бичих