logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг батлав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 22 14:40
    189

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталлаа.

    Энэхүү хууль батлагдсанаар стратеги, эдийн засаг, нийгмийн хувьд чухал ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ гэж Сангийн сайд тодотгов.

    Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулснаар тухайн төслүүд цаг хугацаандаа ашиглалтад орох боломжтой болно гэж үзэж байна.

    Монгол Улс ОХУ-аас эрчим хүч авсаар ирсэн ба Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл цаг хугацаандаа ашиглалтад орсноор баруун аймгууд эрчим хүчний хувьд бүрэн бие даах ач холбогдолтой. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох санхүүжилтийн боломж бий болгож байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт хэрэглээний 50 орчим хувийг хангах боломж  бүрдэнэ гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан онцоллоо. 

    Үүнээс гадна "Өнгөрсөн онд гадаад зээлээс 1.2 их наяд төгрөг авч ашиглах орон зайг Төсвийн тухай хуульд тусгасан байсан. Дээрх хоёр төслийн энэ онд авч ашиглах шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 1.8 их наяд төгрөг. Гэтэл Монгол Улсад гадаад зээлийн хүрээнд нийт 74 төсөл хэрэгжиж байгаа ба төсвийн орон зайн хязгаартаа багтахгүй байсан. Мөн дээрх хоёр төслөөс гадна үлдсэн 72 төсөл, хөтөлбөрөө цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байсан. Иймд энэ хүрээнд хоёр төслийг сонгож нэг удаагийн зохицуулалттай энэхүү хуулийг баталсан" гэдгийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тодотгосон юм.

    Cэтгэгдэл бичих