
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
(Bloomberg) -- Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй амьжиргааны өртгийн дарамтыг бууруулах хөтөлбөрийн нөлөөгөөр инфляц нь сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ. Энэ нь Японы Төв банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөх эсэхийг улам тодорхойгүй болгож байна.
Дөрөвдүгээр сард хүнсний бүлгийн үнийг хасаж тооцсон хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн бүх таамгаас бага үзүүлэлт боллоо.
Түүнчлэн хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцсон суурь инфляц 1.9 хувь болсон нь мөн л эдийн засагчдын төсөөллөөс доогуур байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өмнөх байр сууриасаа ухарч, нэмэлт төсөв батлах шаардлагатай гэж мэдэгдээд байгаа юм. Тэрбээр инфляцыг эрчимжихээс өнөөг хүртэл хамгаалж буй эрчим хүчний татаасыг сэргээхээр төлөвлөж байна.