
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
(Bloomberg) -- Ираны дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн алдагдлыг нөхөхийн тулд дэлхий нийт хэрэглээгээ бууруулж байгаа тул ирэх онд түүхий газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар орчимд хадгалагдана гэж арилжаанд оролцогчид үзэж байна.
“Bloomberg Intelligence”-ээс хөрөнгийн менежерүүд, эрчим хүчний зах зээлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 126 хүнийг судалгаанд хамруулжээ.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь ирэх 12 сарын хугацаанд брент төрлийн газрын тосны дундаж үнэ баррель нь 81-100 ам.долларын хооронд байна гэж таамаг дэвшүүлсэн байна.
Сүүлийн байдлаар Ираны уран болон Ормузын хоолойн асуудлаар илэрхийлсэн байр суурийн улмаас газрын тосны үнэ гурван өдөр дараалан унасны дараа эргэн сэргээд байна. Тухайлбал: брент төрлийн газрын тос баррель нь 105 ам.доллар дөхлөө. Хэдий тийм боловч энэ долоо хоногт дөрөв гаруй хувиар унаад байгаа юм.
Харин WTI төрлийн газрын тосны үнэ баасан гарагийн арилжаагаар 1.3 хувиар өсөж, баррель нь 97 ам.доллар орчимд тогтворжлоо.