logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Иран болон Оман улс Ормузын хоолойн тээврээс байнгын татвар авах асуудлыг хэлэлцэж байна
    Samy Adghirni, Flavia Krause-Jackson, Alan Katz
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 22 09:20
    245

    Зургийг: Majid Saeedi/Bloomberg

    Rapidan: Ормузын хоолой хаалттай байх нь 2008 оныхтой төстэй хямралыг өдөөх эрсдэлтэй

    (Bloomberg) -- Иран улс Омантай Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх далайн тээврээс байнгын хураамж авах тогтолцоо нэвтрүүлэхээр хэлэлцэж байна. 

    Хойд талаараа Иран, өмнөд талаараа  Арабын Нэгдсэн Эмират, Оман улсын хооронд оршдог Ормузын хоолойгоор дэлхийн нийт газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувь нь дамжин тээвэрлэгддэг. Түүнчлэн хөнгөн цагаан, бордоо зэрэг бусад чухал түүхий эдийн тээвэрлэлт Персийн болон Оманы буланг холбосон энэхүү хоолойгоор нэвтэрдэг.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп далайн тээврээс татвар авах төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд  "АНУ Ормузын хоолойг ямар нэгэн татвар хураамжгүйгээр, нээлттэй, чөлөөтэй байлгахыг эрмэлзэнэ" гэж мэдэгдээд байгаа юм.

    HORMUZ.png

    Харин Оман улсын Засгийн газар энэ асуудлаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Хэдий тийм боловч Исламын Бүгд Найрамдах Иран улсаас  Франц улсад суугаа Элчин сайд Мохаммад Амин-Нежад “Иран болон Оман улс усан замын аюулгүй байдлыг хангах, хөлөг онгоцны хөдөлгөөнийг удирдахад тодорхой хэмжээний зардал шаардана. Тиймээс усан замын тээврээс ашиг хүртэх талууд өөрсдийн хувийг төлөх ёстой" гэсэн байр суурь илэрхийлжээ.

    Үүний зэрэгцээ Ормузын хоолойн хөдөлгөөн наймдугаар сар дуустал хаалттай хэвээр байвал дэлхийн эдийн засаг 2008 оны хямралтай дүйцэхүйц гүнзгий “шок”-д орох эрсдэлтэйг судалгааны “Rapidan Energy Group” анхааруулж байна.

    “Rapidan Energy Group”-ийн суурь төсөөллөөр усан зам долоодугаар сард эргэн нээгдэнэ. Энэ тохиолдолд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт дунджаар 2.6 сая баррелиар буурч, брент төрлийн газрын тосны үнэ энэ зун баррель нь 130 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.

    Харин усан зам үүнээс удаан хугацаанд хаалттай байвал VIII-IX сарын нийлүүлэлтийн тасалдлыг нөхөхийн тулд дэлхий нийт хэрэглээгээ эрс хумих шаардлагатай аж. Ингэснээр энэ онд дэлхийн газрын тосны жилийн хэрэглээ буурч болзошгүй байна.

    Cэтгэгдэл бичих