logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ төсвийн зарцуулалтаа сүүлийн 6 сарын хамгийн өндөр дүнгээр бууруулав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 21 14:35
    130

    Зургийг: Lam Yik/Bloomberg

    БНХАУ-ын дэд бүтэцтэй холбоотой төсвийн зарцуулалт дөрөвдүгээр сард 17.7 хувиар буурлаа

    (Bloomberg) --  БНХАУ  дөрөвдүгээр сард төсвийн зарцуулалтаа сүүлийн зургаан сар дахь хамгийн өндөр дүнгээр бууруулсан нь эдийн засгийн идэвхжил нь саарахад нөлөөллөө.

    Тус улсын Сангийн яамны мэдээлэлд тулгуурласан “Bloomberg”-ийн тооцооллоор төсвийн зарлага нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна. Энэ нь гуравдугаар сард 2.5 хувиар буурч байсантай харьцуулахад огцом унасан үзүүлэлт болж байна. Харин төсвийн орлого нь хоёр хувиар өсжээ.

    БНХАУ-ын төсвийн зарцуулалт ийнхүү агшсан нь дөрөвдүгээр сард тус улсын үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт яагаад гэнэт буурсныг тайлбарлаж байна. БНХАУ-ын эдийн засаг оны эхний улиралд хүчтэй тэлсэн нь  эрх баригчдын төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх шаардлагыг бууруулсан байх магадлалтай юм.

    Дөрөвдүгээр сард БНХАУ-ын дэд бүтцийн чиглэлийн төсвийн зардал өмнөх оны мөн үеэс 17.7 хувиар буурсан байна. Хэдий тийм боловч Бээжин эдийн засгийн өсөлтийг дэмжихээр дэд бүтцийн зарцуулалтаа эргэн өсгөх магадлалтай гэж “Bloomberg Economics”-ийн шинжээчид үзэж байна.

    Cэтгэгдэл бичих