
Зургийг: Sergei Guneyev/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын эцсээр, эсвэл зургаадугаар сарын эхээр БНАСАУ-д айлчлах өндөр магадлалтай байна гэж БНСУ-ын “Yonhap” агентлаг мэдээллээ. Тодруулбал: БНХАУ-ын аюулгүй байдал болон бэлтгэл ажлыг хангах багууд саяхан Пёньян хотод зочилсныг нэрээ нууцалсан эх сурвалжууд тус агентлагт мэдээлсэн аж.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Хэрэв Ши Жиньпин Пёньянд айлчилбал энэ нь түүний БНАСАУ-д долоон жилийн дараа тус улсад хийх айлчлал болох аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо хүрэлцэн очиж, Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн цэргийн парадад оролцож байсан юм.
Түүхэн холбоотнууд болох БНАСАУ болон БНХАУ харилцаагаа улам бэхжүүлэхээр 2020 оны цар тахлаас хойш зогсоогоод байсан нийслэл хотууд хоорондын галт тэрэг болон нислэгийн үйлчилгээгээ гуравдугаар сараас сэргээгээд байна.