logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ойрх Дорнодын мөргөлдөөн бүс нутгийн хил хязгаарыг давах эрсдэлтэйг Иран улс анхааруулав
    Courtney McBride, Patrick Sykes
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 21 09:30
    133

    Зургийг: Majid Saeedi/Bloomberg

    Дональд Трамп: Ираны удирдагчдын зарим алхам ард түмнээ бодохгүй байгааг нь харуулж байна

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ болон Ираны яриа хэлэлцээ эцсийн шатандаа орсон гэж мэдэгдлээ. Хэдий тийм боловч тэрбээр "Иран АНУ-ын нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол ойрын өдрүүдэд халдлагаа үргэлжлүүлэх"-ийг тодотгосон байна.

    Харин Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан цахим хуудсаараа "Дарамт шахалт, хүч хэрэглэх замаар Ираныг бууж өгөхийг албадах нь хоосон мөрөөдлөөс цаашгүй зүйл" гэж мэдэгджээ.

    Мөн Ираны Хувьсгалт гвардын корпус "Тус улсын эсрэг хийх халдлага дахин сэргэвэл Ойрх Дорнодын мөргөлдөөн энэ удаа бүс нутгийн хил хязгаараас халина" гэдгийг анхааруулав. АНУ болон Ираны арми лхагва гарагт дахин харилцан гал нээсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

    “Бид Ормузын хоолойг нээх хэрэгтэй. Хэлцэлд хүрвэл тэр даруйдаа шууд нээгдэнэ. Тиймээс яриа хэлэлцээнд дахин нэг боломж олгож байгаа. Надад яарсан зүйл алга. “Сонгууль дөхчихлөө, Трамп яарах хэрэгтэй” гэж бодож байна уу? Үгүй ээ, би огт яараагүй. Мэдээж олон хүн амь үрэгдэх биш, аль болох цөөн хүний амь нас хохироосой гэж хүсэж байгаа.

    Бид асуудлыг аль ч замаар шийдэж чадна. Гэхдээ цөөн хүн үрэгдэхийг илүүд үзнэ. Би Ираны удирдагчдыг ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллаж байгаа эсэхэд эргэлзэж байна. Тэдний хийж буй зарим алхам надад ард түмнээ бодохгүй байгааг нь харуулж байна. Тэд уг нь ард түмнээ бодох ёстой.

    Иранчууд маш хүнд нөхцөлд амьдарч буй тул иргэдийнх нь уур бухимдал хуримтлагдаж байна. Тэнд урьд өмнө тийм ч их ажиглагдаж байгаагүй үймээн самуун их гарч байна. Юу болохыг хамтдаа харцгаая” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих